Tuesday, November 8, 2016

Дархлаа сайжруулах арга замууд

                                          Дархлаа сайжруулах арга замууд

Элдэв нянгийн халдвараас хамгаалах хүний биеийн төрөлх чанарыг дархлаа гэж нэрлэдэг. Эрүүл саруул биетэй, сайн хооллодог хүний дархлаа өндөр байдаг.
Нэг: Хэрэв та дархлаагаа сайн байлгая гэвэл өдөрт дөрвөөс таван ширхэг жимс идэх хэрэгтэй. Учир нь жимсэнд өвчин эсэргүүцэгч С, Е витамин, каротин маш ихээр агуулагддаг.
Хоёр: Хэзээ ч тамхи бүү тат. Тамхи татдаг хүмүүс амьсгалын замын өвчнөөр өвдөх магадлал хоёр дахин илүү байдаг. Эрдэмтдийн нотолсноор тамхи нь вирүс олшруулах нөхцөлийг бүрдүүлдэг аж.
Гурав: Стресст автахгүй байхыг аль болох хичээх хэрэгтэй. Байнгын стресс нь дархлааны дайсан юм. Өөртөө учирсан таагүй үйл явдал, ямар нэг эвгүй сэтгэгдлээ цаасан дээр бичиж бай. Ингэх нь дархлалын системийн хамгийн чухал “Т” эсийг сайжруулдгийг эрдэмтэд тогтоожээ. Харин түүнээ давтан ярих нь хортой ажээ.
Дөрөв: Биеийн тамир, спортын дасгалыг тогтмол хийх хэрэгтэй. Өдөр бүр 45 минутын турш явганаар алхах нь элдэв халдварт өвчин тусах магадлалыг тавин хувиар бууруулж өгдөг байна.
Тав: Сармисыг байнга хэрэглэж занших хэрэгтэй. Өндөр ач тустай энэ ургамал хамгийн олон төрлийн бактер устгадаг ажээ.
Зургаа: Дархлаа сайжруулах шинэ арга ухааны талаар сонин хэвлэлүүд байнга мэдээлдэг. Үүнээс хоцрохгүйг хичээж бай.
Долоо:Өөх тосыг тодорхой хэмжээгээр хэрэглэж бай. Өөх тосыг хааяа хэрэглэх нь дархлааны системийг бэхжүүлэхэд маш тустай. Иймд өөх тосыг ор тас үгүйсгэж болоСүүлийн үед монголчууд бидний тэр дундаа нийслэлчүүдийн дархлаа эрс муудаж, элдэв өвчин эмгэгт өртөмтгий болоод байгааг хэн хүнгүй мэдэрч байна. Энэ бүхэн нь агаарын бохирдол, стресс ядаргаа, хүмүүсийн буруу хооллолттой зайлшгүй  холбоотой. Дархлааны тухайд
-Байгаль дэлхий дээр байгаа бүх л юм дархлалын системтэй байдаг. Ямарваа нэгэн юмыг гадны биетээс, гэмтлээс хамгаалсан системийг дархлалын систем гэж нэрлэдэг. Жишээ нь, Улс орны дархлалын систем нь цэрэг арми болж, дайснаас хамгаалж байдагтай адил хүний бие организм гаднаас элдэв янзын микробыг орж ирэхэд таньж мэддэг тодорхой системтэй байдаг.
-Жишээ нь, арьсан дээр авч үзвэл элдэв янзын гадны биет ороод ирэхэд арьс өөрөө хумигдаад эсвэл тусгай бодис гаргаад микроб вирусуудыг устгаж байдаг. Харин ходоод элдэв янзын хоолноос хэрэггүй зүйлийг гадагшлуулдаг тусгай булчирхайлаг эсүүдтэй байдаг. Энэ эсүүд ходоодонд шууд анализ шинжилгээ хийгээд хэрэггүй зүйлийг нь бөөлжүүлж,  гүйлгүүлж гаргадаг. Мөн уушгинд сормууслаг эсүүд гэж бий. Мөн л хортой зүйлээр амьсгалвал шууд намриа хучаас эд нь дээшээ намилзан хөдлөөд, хортой гэсэн зүйлүүдээ цэр болгон гаргадаг. Микроб хүний бие организм дотор ороход, дархлалын систем ажиллан халуурч микробыг үхүүлж болно. Ер нь энэ бүх дархлалын системийн зохицуулга нь мэдрэл, шингэний зохицуулга байдаг.
-Дархлааны системийг хэвийн байлгахад хэд хэдэн зүйл чухал нөлөөтэй. Үүнд тухайн хүний эрүүл мэндийн байдал, эрүүл мэндийн боловсрол уг хүний боловсролын хэмжээ туйлын чухал. Дархлалын системийг хэвийн байлгахад:
1. Хамгийн түрүүнд зөв хооллолт чухал бөгөөд бид эрүүл, цэвэр байгалийн бүтээгдэхүүн хэрэглэж занших хэрэгтэй. Хоолны чанарыг маш онцгой анхаарч, хоолны уураг, нүүрс усны хэмжээ, өөх тосны хэмжээ гээд бүгд хэвийн байгааг хянах шаардлагатай. Хоол идэхдээ хэдийд, ямар чанартай хоол идэх вэ гэдгийг анхаар. Хоол идэж л байвал өвчин тусахгүй гэж боддог буруу юм. Хамгийн гол нь өдөр, өглөөгүүр маш чанартай хоолыг идэж байх хэрэгтэй.
2. Оюун санаагаа маш сайн хөгжүүлэх хэрэгтэй. Үргэлж зөв юм бодож, зөв зүйл сэтгэж, зөв үйлдэл хийж байвал идэж уусан хоол нь шингэж дархлалын системийг боловсруулж эсийн явцыг хэвийн болгодог.
3. Мөн хүйтэнд сайн дулаалж, биеийн дасгал хөдөлгөөн хийж стресст орохгүй байх явдал юм. Ингэснээр дархлалын системийг хэвийн явуулахад онцгой ач холбогдолтой.
4. Оюуны дархлал, сэтгэцийн дархлал гэж асар том зүйл байдаг. Энэ нь юу вэ гэхээр оюун ухааныхаа хувьд би юунд дурлах ёстой юм бэ? би өнөөдөр юу мэдэх юм гэх мэтчилэн өөрөө шилж сонгож чадах боловсролтой байх шаардлагатай. Сэтгэцийн хувьд гэвэл надад юу тохирохгүй байна, юу таалагдахгүй байна гэдгийг сайн мэдэж байх хэрэгтэй. Ингэж байж хүний дархлалын систем сайн болно. Хорвоо дэлхий дээр сайн муу тэнцэж байгаа энэ цаг үед хүн төрөлхтөн сайн муугийн ялгаралын ид үе дээрээ явж байна. Сайн, муу бүхэн бидний нүдэнд тодорч гарч ирж байна. Энэ бүхэн дархлалын системд онцгой ач холбогдолтой. Тэгэхээр хүн өдөрт ганцаараа байж өөрийн бодлоо төвлөрүүлэн,  юу ч бодолгүй бясалгал хийх ёстой. Мөн амрах цаг хүнд асар их нөлөөтэй. Амрах, унтах зэрэг хүний физиологийн үзэгдэл бол орой 10 цагаас амраад өглөө 8 цаг гээд босч байх ёстой гэж судлаачид үздэг. Хүний амрах хэмжээ хоногийн 8 цаг гэж үздэг боловч хүн болгон адилгүй байдаг. Зарим хүн 6 цаг унтаад амарч сэргэж байх жишээтэй. Нойроо зөв зохицуулж байж дархлалын системд маш сайн нөлөөлдөг.
5. Хүн өөрийнхөө гэрлэн бүрхэвчийг маш цэвэрхэн ариун байлгах хэрэгтэй. Энэ бол дархлалын хамгийн чухал зүйл юм. Дархлалын системийг ариун, цэвэр байлгахын тулд яаж цэвэрших вэ гэвэл бодол санаагаа цэгцэлж, бясалгал тогтмол хийж оюун ухаанаа нэг хэсэг газар төвлөрүүлэх хэрэгтэй.
6. Гадны ямар нэгэн сөрөг нөлөөнд орохгүй байх явдлыг л дархлалын систем гэж нэрлэдэг. Тэнд юу ч байж болдог. Үүнд сөрөг бодол, сөрөг идэвх, микробууд, харшил үүсгэдэг зүйлүүд гээд байж болдог. Хүний бие дотор ороод үзэхэд инфоцит гэдэг тодорхой эсүүд дархлалын системийг хариуцаж байдаг бол хүний гадаад биеийн түвшинд авч үзвэл ам хэл, хоолой, нүд амны салст арьснаас авахуулаад эрхтнүүд тэр чигээрээ дархлалын бүхэл бүтэн цогц систем болж байдаг.
-Хүн болгонд өөр өөр байна. Хүн болгон ижилхэн төрдөггүйтэй адил. Тэгэхээр хүн болгон дархлалынхаа системийг өөрөө л хянах хэрэгтэй. Дархлалын системийг бүрдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг зүйлс гэвэл биологийн идэвхит бодис болох витаминууд буюу антиоксидант байдаг. Хамгийн гол нь эдгээрийг хэрэглэхдээ Монголд орж ирэх зөвшөөрөлтэй, баталгаатай найдвартайг нь сонгож, Мэргэжлийн хяналтын газрын зөвшөөрөлтэй бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх нь зүйтэй .
-Өөрийнхөө дархлаа сайн байгааг хүн өөрөө л мэднэ. Хэрвээ та өвдөхгүй байгаад сэтгэл санаа өөдрөг, ажил төрлөө бүтэмжтэй хийж чадаж байвал таны дархлаа сайн байна гэсэн үг. Харин ямар нэгэн юманд өртчих гээд, бие зовиуртай, хямраад байгаа бол таны дархлаа унасан байна гэж ойлгож, эмчээс зөвлөгөө авч өөртөө анхаарал хандуулах хэрэгтэй.
-Ерөнхийдөө хүн дархлаагаа сайжруулахын тулд хоол хүнсээ зөв хэрэглэх, байнга гимнастик хийх, эрүүл агаарт явах, сэтгэл санаагаа өөдрөг байлгах, хүүхдүүдийг аль болох чөлөөтэй тоглуулах, хөл гарыг нь хүйтэн усанд дүрэх, мөн ялангуяа тогтмол биш голын усанд хөлөө дүрэхэд л дархлаа шууд сэргэх мэдээлэл өгдөг.
-Хүний бие организмд бодисын солилцооны үед чөлөөт радикалууд байнга үүсч байдаг. Энэ нь агаарын бохирдол, тамхины утаа, нарны хэт ягаан туяа, буруу хооллолт зэргээс шалтгаалан  чөлөөт радикалуудыг байх хэмжээнээс нь хэт их хэмжээгээр үүсгэдэг. Чөлөөт радикалууд ихэссэнээр эсийн мембран гэмтэж, эрт хөгшрөх, хавдар үүсэх, судасны хана, арьс, уушиг, булчин шөрмөс, яс мөгөөрс болон холбоос эдүүд гэмтдэг.
Эдгээр нь бусад молекултай нэгдэхийг эрмэлздэг хос биш электронтой молекулууд бөгөөд маш идэвхтэй, тогтворгүй, өөрт дутагдсан электроныг нөхөж авахын тулд бусад молекул руу үргэлж довтолж байдаг. Довтолгоонд өртсөн молекул электроноо алдан мөн л чөлөөт радикал эсвэл хавдрын эс болж орхидог. Иймэрхүү замаар гинжин урвал үргэлжлэн амьд эсүүдийг гэмтээдэг байна. Нас ахих тусам төдий хэмжээгээр бидний биеийн эд эсийн дотор чөлөөт радикалууд улам ихэсдэг.
Үүний дүнд хөгшрөлтийн процесс хурдасч, биеийн дархлаа суларна.
-Энэ бүхнээс хүний биеийн эд эсүүдийг хамгаалдаг гол зүйл нь  антиоксидантууд бөгөөд тэд хортой чөлөөт радикалуудыг саармагжуулж, концентрацийг нь бууруулдаг.  Антиоксидантууд нь хөгшрөлтийн процессыг удаашруулж, хорт хавдар тусах эрсдлийг бууруулахаас гадна зүрх судасны өвчлөл, булчингийн дистрофии болон бусад олон өвчний эрсдлийг бууруулдаг нь эрдэмтдийн судалгаагаар батлагдсан юм.
Харин тамхи, стресс, эко орчны бохирдол зэрэг нь антиоксидантыг устгадаг сөрөг нөлөөтэй. Тиймээс та бид эрүүл, залуу харагдахыг, стресс ядаргаанаас салахыг хүсч буй бол антиоксидант агуулсан  бүтээгдэхүүн хэрэглэх ёстой.
-Бид “антиоксидант” гэсэн үгийг олонтоо сонссон. Харин чухам яг юу болох, юунд агуулагддагийг төдийлөн сайн мэддэггүй. Тэгвэл антиоксидант гэдэг нь хүний бие организмын нэгдэх исэлдлийг саатуулж бууруулдаг байгалийн болон хиймэл бодисууд юм. Антиоксидантууд нь чөлөөт радикалд дутагдаж байгаа электроныг нөхөж өгснөөр тухайн эсийг ч, организмыг ч бүхэлд нь аюулгүй болгож  хамгаалдаг. Ингэснээр хүний бие организмыг өөх тос болон нүүрс усны илүүдлээс ангижруулдаг. Сүүлийн жилүүдэд витаминуудын бие организмыг хоргүйжүүлэх  буюу хэт исэлжилтээс хамгаалах үйлдэл ихээхэн анхаарал татах болсон бөгөөд ийм шинж чанар нь ялангуяа С, А, Е витаминд илүүтэй байдаг нь тогтоогдсон. Бид шаардлагатай антиоксидантуудыг өдөр бүр хоол тэжээлээр авах боломжүй байдаг. Тиймээс  хүний биед шаардлагатай ялангуяа бие организмыг хэвийн байдалд оруулах, нөхөн сэргээх онцгой үйлчилгээтэй С, А, Е витаминууд болон Астаксантин, Селен зэрэг бодисуудыг агуулсан бүтээгдэхүүнүүдийг зайлшгүй хэрэглэх шаардлагатай. Та байгалийн гаралтай, хүчтэй антиоксидант агуулсан  бүтээгдэхүүнийг заавал хэрэглэх ёстой юм.
-Олон төрлийн бүтээгдэхүүн бий л дээ. Хамгийн өргөн хэрэглээтэй, чанартай бүтээгдэхүүн бол цай байна. Сүүлийн үед АПУ компани Японы Рокка корпорацийн Цэвэр ногоон цай, Жасмин, Зөгийн бал- Лимонтой ногоон цай, Нэрс, Тоор  гээд олон төрлийн жимсний цайг эх орондоо оруулж ирж монголчуудад түгээж байгаа юм билээ.  Ногоон цай бол хүний эрүүл мэндэд их ач тустай. Энэ Японы ногоон цайны найрлагад ямар нэгэн химийн бодис болон өнгө оруулагч, чихэр агуулаагүй болохоор  гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарал тавьдаг хүн бүр хүнсэндээ  хэрэглэж заншвал сайн гэж хэлмээр байна. Япон ногоон цайнд агуулагддаг долоон төрлийн провитамины нэгдэл нь арьсны уян хатан, чийглэг  чанарыг хадгалан  өнгө зүсийг сэргээхээс гадна хүний эсийн огцом хувирлын эсрэг үйлчилж, хорт хавдраас хамгаалж,  хоол боловсруулах эрхтнүүдийн эмгэг, цусан дахь саахарын хэмжээг бууруулах өндөр ач холбогдолтой. Ялангуяа  ходоод, хоол  боловсруулах  эрхтний  хорт хавдрын  эсрэг  илүү  өндөр  үйлчилгээтэй. Бас Ногоон цайнд болон дээр дурдсан гурван төрлийн жимсний цайнд хүний биеэс чөлөөт радикалийг гадагшлуулж, бие махбодийн тэнцвэрт байдлыг хадгалж өгдөг антиоксидант агуулагдсан юм билээ.
Саримс бол…
-муу төрлийн холестерины хэмжээг бууруулдаг.
-артерийн судсан доторх хаягдалыг биеэс гадагшлуулахад тустай.
-цусан д-цусны даралтыг бууруулдаг.
ахь сахарын хэмжээг зохицуулахад тусалдаг.
-цус нөжрөхөөс сэргийлдэг.
-хорт хавдраас сэргийлэхэд тус болдог.
-биеийн дархлааны эсийг идэвхжүүлнэ.
-байлалиас заяасан хүчирхэг антибиотек (бактерийн халдвартай ямар ч өвчин туссан үед тус болно).
-мөөгөнцрийн ба вирусын эсрэг үйлчлэх чанартай (ханиадынхаас авахуулан ямар ч вирусыг устгахад тус болно).
-мөөгөнцрийн халдварт өвчинийг бууруулдаг.
-селени бодисын эх сурвалж (хүний биед шаардлагатай чухал эрдэс давс)
Хүний эрүүл мэндэд тустай саримсны гол хүчин зүйл бол аллисин юм. Энэ хүчирхэг бодис нь саримсны содон үнэрийг бас гаргадаг. Шинэ саримсны хөндөгдөөгүй бүтэн хумсанд аллисин байхгүй ч, бутлах юмуу хоолонд хийх үед саримсны хумсан доторх эс гэмтэж аллисин үүсдэг. Тиймээс, саримсны эрүүл мэндийн ач тусыг хүртэхийн тулд хэрчиж, буталж эсвэл чанах ёстой.
Аллисиныг ялгаруулдаг саримсны энэ чадвар нь элдэв шавьж, бактер, вирус, мөөгөнцөр биет ба бусад халдан довтлогчдоос хамгаалдаг. Аллисин үүссэнийхээ дараа удалгүй өөр бусад бодис болон задардаг. Эдгээр бодис нь хорт хавдрын эсрэг, цус нөжрөхийн эсрэг үйлчилж, биенээс хортой бодисыг ялгаж үйлчилж, биенээс хортой бодисыг ялгаж зайлуулдаг ба өөр олон талаар тустай байдаг. Ашиг тус ихтэй, байгалийн эдгээр бодис нь саримсыг чанасан, хатаасан, хөгширсөн юмуу шинээр нь идсэнээс шалтгаалан янз бүр байдаг.
Саримсыг хэрэглэх сайн арга
Хоолондоо саримс илүү түлхүү оруулах хамгийн сайн арга зааж өгье:Тухайлбал, шарсан саримс! Саримсыг шарахад масло шиг зөөлөн, маш амттай болж, талх юмуу жигнэмэг дээр түрхэх юмуу, нухсан төмс, салад, эсвэл махтай хольж болно. Манай хүүхдүүд хүртэл саримсыг шарсан үед нь юу ч үлдээлгүй иддэг!
Саримс шарах арга:
Хэдэн бүтэн саримсны гаднах хальсыг ав. Гэхдээ хумсыг нь хөндөхгүй бүтэн үлдээгээрэй. Листэн дээр тавьж, нэг толгой сармис тутамд нэг цайны халбага оливийн тос дусааж хийнэ. Хөнгөн цагаан цаасаар бүрээд духовканд 30 орчим минут 200°C буюу саримсыг шахахaд зөөлөн, цулцгар болтол шарна. Духовкнаас гаргаж бага зэрэг хөргө. Тэгээд хумс болгоных нь үзүүрийг хутгаар тайрч, доторхийг нь шахаж гаргана.
-Шууд талхан дээр маслотой хамт түрхдэг. Энэ нь маш сайхан зууш юмуу шөлтэй хольж идэх гайхалтай сайхан талх болдог. Ийм маягаар бид хамтдаа оройн хоолондоо хэдэн бүтэн саримсыг идэж чадна.
-Эсвэл та бүх хумсыг нь шахаж доторхийг нь гаргаж болно. Тэгээд халбага юмуу сэрээгээр нухна. Энэхүү нухшаа дараа хэрэглэхээр хөргөгчдөө хадгалаарай.
-Чанасан төмс нухахдаа нэг юмуу хоёр цайны халбага саримсны нухаш нэмж хий.
-Нийслэл салад хийхдээ майонезэнд хийж хутгана.
-Хэдэн халбага саримсны нухаш шөлөнд хий.
-Талхан дээр саримсны нухшаа түрхэж, хэрчим бяслаг нэмж, хайруулын тавганд юмуу шарах шүүгээнд хийж бяслагийг нь хайлуулвал гайхалтай сайхан шарсан бяслагны сэндвич болно.
-Саримсны нухшийг цагаан будаа, гоймон юмуу вандуйтай хоолонд хий.
-Нэг халбага нухшийг талхны эсвэл хуушуурны гурил нэмж хий.
-Пицца юмуу шпагеттины соусан дээр нэмж хийнэ.
-Саримсны нухшийг хайлуулсан маслотой хольж загас юмуу тахиа амтлахад ашиглаара Мөн витамин С нь дархлааны эсэд сайнаар нөлөөлөлдөг, Эрүүл биед Саруул ухаан оршино.

No comments:

Post a Comment