Thursday, October 27, 2016

Элэгний С вирусыг устгах Харвони, Софосбувир эмийн тухай 24 баримт

Нэг сарын эмчилгээнд хэрэглэгдэх үнэ нь 400 долларын элэгний С вирусын эмийн тухай 24 баримтыг хүргэж байна. Элэгний В, С вирусын өвчлөлөөр дэлхийд нэгдүгээрт бичигддэг Монгол улсын хувьд тус эмийг оруулж ирэхээр Ерөнхий сайдаасаа эхлэн яаравчилж байна. Ингээд АНУ-аас оруулж ирэх Софосбувир, Харвони эмийн талаарх мэдээлэлтэй танилцана уу.

1.  Софосбувир /Sovaldi/нь вируст гепатит С өвчний эмчилгээнд огцом эргэлт хийж чадах шинжлэх ухааны ололт юм гэж мэргэжилтнүүд үнэлж байна.

2.   Сүүлийн жилүүдэд элэгний өвчлөлтэй тэмцэхээр дэлхийн эрдэмтэд олон эм туршсанаас хамгийн амжилттай болсон нь “Gilead Sciences” компанийн Софосбувир эм юм. АНУ-д энэ эмийг 3 - 5 жил туршиж, хэрэглэж байгаа аж. “Gilead Sciences” компани энэ эмийг дэлхийн 20 оронд 44 дахин хямд үнээр зарж байгаа бөгөөд үүнд Монгол улсыг багтаах хүсэлтийг гаргажээ.

3.   ХАРВОНИ эм нь эмчийн хяналтад хепатит С вирүсийн генотип 1-ийн архаг халдвартай нь шинжилгээгээр нотлогдсон насанд хүрэгчдийн /18-аас дээш насны / эмчилгээнд дангаар нь хэрэглэх заалттай. Зөвхөн эмчлэгч эмчийн бичсэн жор дээрх зааврын дагуу ууж хэрэглэнэ.

4.    Манай улс дээрх эмүүдийг нэн хөнгөлөлттэй буюу нэг сарын эмчилгээнд 400, гурван сарынхыг 1200 ам.доллараар оруулж ирэхээр гэрээлжээ. Эмүүдийг нэг удаагийн курс эмчилгээ нь 3 болон 6 сараар байх аж.

5.  Харвони эмийг өвчлөлийн байдлаас шалтгаалан 1-3 сарын турш өдөрт нэг ширхэгийг ууж хэрэглэдэг. Интерферон, рибавирин зэрэг эм, тариатай хавсарч хэрэглэх шаардлагагүй, хепатит С вирусын эсрэг шууд үйлчилгээтэй эм юм

6.   Софосбувир гэдэг нь гепатит С вирусийн N558 полимералыг саатуулагч бөгөөд вирусийн эсрэг шууд үйлчилдэг. Олон улсын стандартын дагуу шат дараалан хийгдсэн клиникийн судалгааны үр дүнд софосбувир нь гепатит С вирусын 1,2,3,4 дүгээр генотипийн эсрэг одоо байгаа эмчилгээнээс илүү сайн үр дүнтэй болох нь батлагдсан.

7.   Харвони эмийн эмчилгээний үр дүн болон хэрэглэх заалтыг олон судалгааны үндсэн дээр гаргасан бөгөөд үндсэн судалгаа нь 3 шатлалт эмнэлзүйн судалгааны үр дүн 96-99% байсан.Энэхүү эмийг АНУ, Европын холбооны 30 улс, Канад, Щвейцарь, Шинэ Зеланд, Турк улсуудад эмчилгээнд хэрэглэж байна.

8.    Өндөр хөгжилтэй орнуудын зах зээлийг дээрх софосбувирын үнэ өртөг нь өөр өөр байдаг ажээ. АНУ, Герман, Их Британи зэрэг өндөр хөгжилтэй орнуудад софосбувир нь маш өндөр үнэтэй байхын зэрэгцээ тухайн орны хүн амын дундаж орлого, эмчилгээний үнэ өртөг, хэрэгцээнд тохируулан харилцан адилгүй софосбувирын үнийн тогтоодог байна. Жишээлбэл уг эмийн 12 долоо хоног буюу курс эмчилгээний өртөг нь: АНУ –д 84,000 ам доллар, Германд 66,000 ам доллар, Их Британид 58,000 ам долларын үнэтэй худалдаалдаг байна. Харин АНУ-ын зах зээлд зарагдаж буй үнэ нь 84 мянган ам.доллар юм.

9.   Дээрх компанийн төлөөлөл 2014 оны зургаадугаар сард Монгол улсад айлчилжээ. Айлчилалын үеэр Монгол улсын вируст гепатит тархалт, элэгний рибавирин эмчилгээний оронд өөрийн компанийн эмийг хэрэглэхийг зөвлөжээ.

10.    Уг эмийг манай орны хүн амын тоо, эдийн засгийн нөхцөл байдлыг зэргийг харгалзан үзээд Монгол улсыг "Хүртээмж нэмэгдүүлэх хөтөлбөр" -төө хамруулах шийдвэр гаргасан.

11.    Уг эмийг Эрүүл мэндийн яамны Хүний эмийн зөвлөлд бүртгүүлэхээр өнгөрсөн наймдугаар сард анх удаа хүсэлт гаргажээ.

12.    "Хүртээмж нэмэгдүүлэх хөтөлбөр" нь хямдхан боловч үндсэн шаардлага нь Засгийн газар нэгдсэн байдлаар худалдан авалт хийгээд ард түмэндээ үнэгүй эмчилгээ хийлгэх явдал юм.

13.    Мөн уг эмийг Эрүүл Элэг Үндэсний Хөтөлбөрийн хүрээнд гепатит В вирусийн эсрэг эмчилгээнд зориулсан “Gilead Sceinces” компанийнТенофовир эмийн манай зэх зээлд зарагдаж байгаа өртөгөөс даруй 30 дахин хямд үнээр нэвтрүүлэхээр ажиллаж буй нь энэ ажээ.

14.   Харвони эмийг ямар нэгэн эмтэй хавсарч уух шаардлагагүй бол софосбувирийг зайлшгүй хоёр эмтэй хавсрах шаардлагатай юм. Аль нь ч байсан тус эмийг эмчийн жороор л олгох аж.

15.    Манай оронд өнөөдрийн байдлаар нийт 29 үйлдвэрлэгчийн зургаан нэрийн элэгний эм бүртгэлтэй. Тухайлбал Ламивудин, Тенофовир, Телбивудин, Рибавирин, Интерферон, Пегинтерферон гэх мэт. Энэ эмний анагаах чадвар нь эдгээрээс даруй 70-90 дахин их.

16.    Софосбувир нь элэгний В, С вирусын идэвхижлийг дарангуйлах чадвартай цоо шинэ бэлдмэл.

 17.    "Sofosbuvir" –г хэрэглэхэд гаж нөлөө бага. Толгой өвдөх, дотор муухай оргих зэрэг нөлөө ажиглагдана. Гэхдээ энэ нь эмчилгээний явцын дунд арилна гэж үзэж байгаа.

18.    Манай орны талаарх хамгийн сүүлийн 2007 онд хийсэн судалгаагаар нийт хүн амын 15 хувь нь элэгний С вирустэй гэсэн дүн гарсан. Энэ нь долоон хүн тутмын нэг нь С вирустэй гэсэн үг. Монголд элэгний C вирустэй 200 гаруй мянган хүн байгаагаас 50 гаруй мянгад нь хугацаа алдалгүй жорын дагуу ууж хэрэглэх юм.

19.    Дэлхийн улс орнуудаас Монгол, Египет С вирусийн  халдвар өндөртэй оронд тооцогддог.Элэгний С вирус нь өвчлөлийн явц удаан. Цусаар дамжин халддаг.

20.    Зөвхөн софосбувир эмийг хөнгөлттэй үнээр худалдан авахад Засгийн газраас жилд 34 тэрбум төгрөг зарцуулах шаардлагатайгаас гадна хавсран хэрэглэх зайлшгүй шаардлагатай хоёр эм бий.Мөн нэг иргэн зөвхөн шинжилгээний зардалд дор хаяж 6.6 сая төгрөг зарцуулах тооцоог ХӨСҮТ гаргасан байна.

21.   ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандаж уг эмийг даатгалд хамруулах болон элэгний С вирусийн өвчлөлтэй хүмүүсийн тухай нарийн судалгааг танилцуулахаар төлөвлөжээ. “Харвони” эмийг улсын эмийн бүртгэлд бүртгээд байгаа юм.

22.  Ирэх сарын 10-нд АНУ-ын “Гилеад Сайенсес” компанийн Ази, номхон далай хариуцсан захирал Монголд ирж ЭМСЯ-тай албан ёсны хэлэлцээр хийж, хамтран ажиллах гэрээ байгуулна. Түүний дараа худалдаалж эхэлнэ.

23.    Харвони эмийн эмчилгээний үр дүн болон хэрэглэх заалтыг олон судалгааны үндсэн дээр гаргасан бөгөөд үндсэн судалгаа нь 3 шатлалт эмнэлзүйн судалгааны үр дүн 96-99% байсан. Энэхүү эмийг АНУ, Европын холбооны 30 улс, Канад, Щвейцарь, Шинэ Зеланд, Турк улсуудад эмчилгээнд хэрэглэж байна.

24.    Элэгний С болон В вирусын эсрэг эмүүдийг эмчийн хяналтад эмнэлгийн нөхцөлд эмчлэх буюу эмчийн жороор олгоно.

Таны туслах :)

Таны туслах


Арьс арчилгаа.


Уусдаг цай. Монос брэнд. Шинэ бүтээгдэхүүн.

Бүтээгдэхүүний тухай:
Аньс нь  С витамин маш ихээр агуулдаг  Ардын эмнэлгийн практикт  аньсны чанамал шүүсийг үе мөчний үрэвсэл ,подагро, гүйлгэлт ,ходоодгы хүчил багасалттай гастрит өвчнүүдийн үед хэрэглэхээс гадна ялангуяа шүүс нь сахарын өвчин цусны даралт ихдэхэд хэрэглэнэ
Найрлага:
Найрлаганд байгалийн зэрлг жимс орсон тул зөөлөн эд болон үр хальс нь хөвж тунахна
Хэрэглэх заавар:
Цэвэр буцалсан усанд найруулж ууна. Найруулснаас хойш 24 цагийн дотор хэрэглэнэ

Гахайн ханиад өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?


Эмийн хордлого гэдэг нь

Ямар шинж тэмдэг илрэх вэ?

Өвчний шинж тэмдэг маш олон янзаар илэрнэ. Эмийн хордлого тэр дороо шууд илрэх болон хэдэн долоо хоногийн дараа ч илрэх тохиолдол байна. Ерөнхийдөө дараахтай адил шинж тэмдэг илэрнэ.

Дотор эвгүйрэх болон бөөлжих шинж тэмдэг илэрнэ.
- Хэвлийгээр өвдөнө.
- Гүйлгэнэ.
- Цээж дэлсэнэ(Зүрх дэлсэх).
- Цээжээр хөндүүрлэж өвдөнө.
- Амьсгалахад хүндрэлтэй болно.
- Ухаан санаа орж гарна.
- Таталт өгнө.
- Ухаан алдна.

Тэсрэх гаралтай бодис залгисан тохиолдолд амны хөндий түлэгдэж болно. Гутралын эсрэг эмийг ихээр хэрэглэсэн тохиолдолд зүрхнийүйл ажиллагааны өөрчлөлтөөс зүрхний хэм алдагдах ухаан алдаж унах гэж буй мэт сэтгэгдэл төрж болно. Зарим тохиолдолд зүрхний хэмалдагдсанаар зүрхний шигдээс болж болно. Гироин мэтийн мансууруулах бодис орсон эмийг хэтрүүлэн хэргэлснээс амьсгалын тоо удааширч үхэлд хүргэх ч аюултай.
Эмнээс шалтгаалан элэг юмуу бөөрийг гэмтээж болно. Жишээлбэл халуун бууруулж өвчин намдаах үйлчилгээтэй TYLENOL –ыг хэтрүүлэн хэрэглэх нь элэгний үйл ажилгааны дутагдалд хүргэж болно. Ховор тохиолдолд зарим эмийн бодис нь хурц хүнд харшилын урвалыг үүсгэдэг.(anaphylaxis)

Яаралтай авах арга хэмжээ

Өвчтөн ухаан алдах үед амьсгал болон судасны цохилтыг шалгаж  түргэн тусламж дуудна. Тэгээд түргэн тусламж иртэл яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Гаднаас нь харахад ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй хордлогын хэмжээ бага байсан ч заавал эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.
Өвчтөн идэж байгаад үлдээсэн зүйл болон хайрцаг сав зэргийг хадгална. Бөөлжсөн тохиолдолд бөөлжиснөөс шинжлүүлэх хэрэгтэй. Өвчтөн ухаан алдах юмуу ярихаас татгалзсан тохиолдолд асран хамгаалагч эмчид тайлбарлах хэрэгтэй. Өвчтөнд уух зүйл өгч болохгүй. Мөн уусан бодисын зааварт бөөлжүүлж болно гэсэн  заавар бичигдээгүй бол бөөлжүүлж болохгүй.

Ямар эмчилгээ хийх вэ?

Эмч ямар эмийг хэзээ хэрэглсэнийг мэдэх хэрэгтэйЮуны түрүүнд өвчтөний биеийн байлдыг үзэж эмийн буруу хэрэглээ байгаа эсэхийг мэдсэн тохиолдолд цусан дахь хэмжээг нь хэмжинэ. Бөөлжис зэрэг бусад шингэнд шинжилгээг хийнэ. Өвчтөний биеийн байдлаас шалтгаалж сэхээн амьдруулах тасагт хэвтүүлж эмчилгээ хийх тохиолдол ч гарна. Гутралын эсрэг үйлчилгээтэй эм хэргэлсэн үед зүрхний хэм алдагдаж байгаа эсэхийг шалгах бөгөөд тиленол(өвчин намдаах болон халуун бууруулахэм)-ийг  хэрэглэсэн тохиолдолд цусны шинжилгээ авч элгэнд өөрчлөлт орсон эсэхийг шалгах ёстой.
Хэрэглэсэн бодисыг шингээхгүйн тулд гэдэс ходоодноос гаргах олон төрлийн арга байдаг. Өвчтөн ухаантай байвал тэсрэх гаралтай бодисноос бусдыг бөөлжүүлэх үйлчилгээтэй бэлдмэл өгч бөөлжүүлнэ. Өвчтөн бөөлжихгүй байвал ходоодонд гуурс шургуулж ариутгасан ус юмуу натрийн уусмалаар угааж гадгашлуулна. Ухаангүй байгаа өвчтөний хувьд хоолойд гуурс тавьж уушгинд шингэн орохоос хамгаалж өгнө.
Үүнээс гадна модны идэвхжүүлсэн нүүрсийг уулгаснаар хорт бодисууд нүүрсний гадаргууд наалдан шимэгдэж өтгөнөөр хамтдаагадагшилна. Хорт бодис цусанд их хэмжээгээр агуулагдаж байгаа тохиолдолд цус шүүх аппаратаар хорт бодисыг гадагшуулна. Хорт бодисын төрлөөс хамаарч тохирсон хордлого тайлах эм хэрэглэх хэрэгтэйТухайлбал: хар тамхинд донтсон үед Naloxone-ийг бичиж өгнө. Зориудаар эмийн бодисыг хэтрүүлэн хэргэлсэн үе өвчтөн тайван байдалд орсны дараа сэтгэцийн шигжилгээг өгүүлнэ. 

Үр дагвар нь ямар байх вэ?

Хордлогоос болж амь насаа алдах нь ч байдаг боловч ихэнхдээ эмчлэгдэх боломжтой. Мэдээж зарим тохиолдолд хор нөлөө үлдэнэ. Тиленол хэтрүүлэн хэрэглэснээр элэгний гэмтэл үүсэж үлддэг. 

Таний хүүхдийн өсөлтөнд. Сенобик

Хүүхдийн өсөлтийг дэмжих нэмэлт тэжээл: сүү болон чихэртэй какао
Senobic-д 5 төрлийн витамин болон 2 төрлийн эрдэс бодис агуулдаг бөгөөд хүүхдийн өсөлтийг дэмжин бүх хүнийг эрүүл байлгана
-Кальци: Яс болон шүдэнд нэн шаардлагатай эрдэс юм. 86% ийн Кальцийг 2 аяг Senobic ээс!
-Витамин D:Кальцийг задлахад тусална.
-Витамин C: Дархлаанд чухал нөлөө үзүүлнэ
-Витамин B1B2: Булчингийн эдийн эсийг үүсгэж бодисын солилцоог сайжруулна
-Төмөр: Цусан дахь хэрэгцээт улаан эсийг бий болгоно
-Ясны пептид: Ясыг бэхжүүлнэ.
Найрлагад:
•Орц: нунтагласан элсэн чихэр, какао нунтаг /какаоны тос10-12 хувь/ амуу тарианы элсэн чихэр, лактоз, пептидны сүү, өндөгний шар, ургамлын тос,өндөгний хальснаас гаргасан кальц, амтлагч, ВИТ С, Вит Е, төмрин фосфат, ВИТ Д, Вит-В1,В2.
•Жин: 280грамм /28 хэмжээт халбага/
•Албан ёсны дистрибютор:   Rohto Pharmaceutical Co., Ltd. 1-8-1 Tatsuminishi Ikuno-ku Osaka-shi  Osaka, Япон улс
Хэрэглэх заавар:
30мл халуун сүүнд 2 цайны халбага Senobic  бүтээгдэхүүн нэмээд дээрээс дахин 120мл халуун сүү хийж хэрэглэнэ. Эсвэл мөстэй устай ууж болно.
Анхааруулга:
-Бэлдмэлийг нээсэн тохиолдолд таглаагийн сайн хааж ус чийг бохирдлоос хамгаалах
-Хэрэв сүүнд хийж байгаа тохиолдолд тэр дор нь ууж хэрэглэх удаан байлгахгүй байх
-Уг бүүтээгдэхүүний бөөгнөрөл үүсгэхгүй нь тул хэрэглэхийн өснө сайн сэгсэрч хэрэгл
-Хадгалах заалт: шууд нарны тусгалаас хамгаалах, өндөр температур, зохих чийгшилт 

Ибупрофен эмийн тухай

200, 400 мг шахмал хэлбэртэй, өвдөлт намжаах, үрэвслийн эсрэг  үйлчлэлтэй, бас халуун бууруулна. Ходоод гэдэс хямрах, толгой өвдөх, эргэх, чих  шуугих, бөөлжих, цусны даралт ихсэх, нойр муудах, хараа өөрчлөгдөх, арьс загатнах тууралт гарах зэрэг гаж нөлөө үзүүлж болно.
Ходоод, гэдэсний шархлаа,  бронхын багтраа, элэгний хүнд өвчин, жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэхийг  хориглоно. Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон ба улсын эмийн бүртгэлд Ибупрофен, Ибупрофен-Денк, Филко-Ибу, Бруфен, Лемпрофен  (200, 400, 600, 800 мг шахмал) гэдэг нэртэйгээр бүртгэгдсэн болно.
Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.

Анхааруулга

Энд дарж үзнэ үү.