Ямар шинж тэмдэг илрэх вэ?
Өвчний шинж тэмдэг маш олон янзаар илэрнэ. Эмийн хордлого тэр дороо шууд илрэх болон хэдэн долоо хоногийн дараа ч илрэх тохиолдол байна. Ерөнхийдөө дараахтай адил шинж тэмдэг илэрнэ.
- Дотор эвгүйрэх болон бөөлжих шинж тэмдэг илэрнэ.
- Хэвлийгээр өвдөнө.
- Гүйлгэнэ.
- Цээж дэлсэнэ(Зүрх дэлсэх).
- Цээжээр хөндүүрлэж өвдөнө.
- Амьсгалахад хүндрэлтэй болно.
- Ухаан санаа орж гарна.
- Таталт өгнө.
- Ухаан алдна.
Тэсрэх гаралтай бодис залгисан тохиолдолд амны хөндий түлэгдэж болно. Гутралын эсрэг эмийг ихээр хэрэглэсэн тохиолдолд зүрхнийүйл ажиллагааны өөрчлөлтөөс зүрхний хэм алдагдах ухаан алдаж унах гэж буй мэт сэтгэгдэл төрж болно. Зарим тохиолдолд зүрхний хэмалдагдсанаар зүрхний шигдээс болж болно. Гироин мэтийн мансууруулах бодис орсон эмийг хэтрүүлэн хэргэлснээс амьсгалын тоо удааширч үхэлд хүргэх ч аюултай.
Эмнээс шалтгаалан элэг юмуу бөөрийг гэмтээж болно. Жишээлбэл халуун бууруулж өвчин намдаах үйлчилгээтэй TYLENOL –ыг хэтрүүлэн хэрэглэх нь элэгний үйл ажилгааны дутагдалд хүргэж болно. Ховор тохиолдолд зарим эмийн бодис нь хурц хүнд харшилын урвалыг үүсгэдэг.(anaphylaxis)
Яаралтай авах арга хэмжээ
Өвчтөн ухаан алдах үед амьсгал болон судасны цохилтыг шалгаж түргэн тусламж дуудна. Тэгээд түргэн тусламж иртэл яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Гаднаас нь харахад ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй хордлогын хэмжээ бага байсан ч заавал эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.
Өвчтөн идэж байгаад үлдээсэн зүйл болон хайрцаг сав зэргийг хадгална. Бөөлжсөн тохиолдолд бөөлжиснөөс шинжлүүлэх хэрэгтэй. Өвчтөн ухаан алдах юмуу ярихаас татгалзсан тохиолдолд асран хамгаалагч эмчид тайлбарлах хэрэгтэй. Өвчтөнд уух зүйл өгч болохгүй. Мөн уусан бодисын зааварт бөөлжүүлж болно гэсэн заавар бичигдээгүй бол бөөлжүүлж болохгүй.
Ямар эмчилгээ хийх вэ?
Эмч ямар эмийг хэзээ хэрэглсэнийг мэдэх хэрэгтэй. Юуны түрүүнд өвчтөний биеийн байлдыг үзэж эмийн буруу хэрэглээ байгаа эсэхийг мэдсэн тохиолдолд цусан дахь хэмжээг нь хэмжинэ. Бөөлжис зэрэг бусад шингэнд шинжилгээг хийнэ. Өвчтөний биеийн байдлаас шалтгаалж сэхээн амьдруулах тасагт хэвтүүлж эмчилгээ хийх тохиолдол ч гарна. Гутралын эсрэг үйлчилгээтэй эм хэргэлсэн үед зүрхний хэм алдагдаж байгаа эсэхийг шалгах бөгөөд тиленол(өвчин намдаах болон халуун бууруулахэм)-ийг хэрэглэсэн тохиолдолд цусны шинжилгээ авч элгэнд өөрчлөлт орсон эсэхийг шалгах ёстой.
Хэрэглэсэн бодисыг шингээхгүйн тулд гэдэс ходоодноос гаргах олон төрлийн арга байдаг. Өвчтөн ухаантай байвал тэсрэх гаралтай бодисноос бусдыг бөөлжүүлэх үйлчилгээтэй бэлдмэл өгч бөөлжүүлнэ. Өвчтөн бөөлжихгүй байвал ходоодонд гуурс шургуулж ариутгасан ус юмуу натрийн уусмалаар угааж гадгашлуулна. Ухаангүй байгаа өвчтөний хувьд хоолойд гуурс тавьж уушгинд шингэн орохоос хамгаалж өгнө.
Үүнээс гадна модны идэвхжүүлсэн нүүрсийг уулгаснаар хорт бодисууд нүүрсний гадаргууд наалдан шимэгдэж өтгөнөөр хамтдаагадагшилна. Хорт бодис цусанд их хэмжээгээр агуулагдаж байгаа тохиолдолд цус шүүх аппаратаар хорт бодисыг гадагшуулна. Хорт бодисын төрлөөс хамаарч тохирсон хордлого тайлах эм хэрэглэх хэрэгтэй. Тухайлбал: хар тамхинд донтсон үед Naloxone-ийг бичиж өгнө. Зориудаар эмийн бодисыг хэтрүүлэн хэргэлсэн үе өвчтөн тайван байдалд орсны дараа сэтгэцийн шигжилгээг өгүүлнэ.
Үр дагвар нь ямар байх вэ?
Хордлогоос болж амь насаа алдах нь ч байдаг боловч ихэнхдээ эмчлэгдэх боломжтой. Мэдээж зарим тохиолдолд хор нөлөө үлдэнэ. Тиленол хэтрүүлэн хэрэглэснээр элэгний гэмтэл үүсэж үлддэг.
No comments:
Post a Comment