Tuesday, November 8, 2016

Салимон эмийн тухай

                                                             

                                                                     Салимон
Найрлага
Шинэсэрхүү бударгана ургамлын газрын дээрх хэсгээс бэлтгэсэн хандмал.
Үйлчлэгч бодис
фраксетин, фраксин, миксозин-D зэрэг нийлбэр кумарин ба нийлбэр эйкозонойд.
Фармакологийн үйлдэл
Бэлдмэл Т-лимфоцит, лимфоцит, макрофаг гэсэн гурвал эсийн хоорондох хоршилт үйл ажиллагааг идэвхжүүлж, лимфоцит эсүүдийн залгих чадварыг нэмэгдүүлэх, иммуноглобулины нийлэгжилтийг хурдасгах. Хэт исэлдэлт хамааралт дархлал дутагдлын үед антиоксидант үйлдлийн механизмаар бие махбодын дархлааг сэргээх, дархлаа дутагдлын бүх хүнд хүндрэлийг багасгах, өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлэх, биеийн тамир тэнхээг сайжруулах, уураг, липид, амин хүчлийн нийлэгжилтийг багасгаx, нойр ба хоолонд сайн болгох, сэтгэл санааг тайвшруулах зэрэг олон үйлдэл үзүүлнэ. Салимон бэлдмэлийн нөлөөгөөр бүх төрлийн хавдар өвчний үед болон хорт хавдарын туяа эмчилгээний үед илэрдэг дархлаа дутагдлын хэлбэрийн урвалууд багасч, Т-хелпер эс ба Т-супрессорын харьцаа нэмэгдэн Т- супрессор эсийн хэт эмгэг идэвхжил дарангуйлагддаг. Мөн хорт хавдрын туяа ба хими эмчилгээний хордлогыг тайлах, хорт хавдрын эсрэг биеийн эсэргүүцэх чадвар, дархлалын тогтолцооны идэвхийг дээшлүүлэх үйлдэлтэй.
Хэрэглэх заалт
Бүх төрлийн хорт хавдар, хорт хавдрын үеийн туяа ба хими эмчилгээ, дархлал дутлын бүх хэлбэрүүд, биеийн эсэргүүцэл сулрах, хоол тэжээлийн дутагдал болон тураал, өвчинд амархан нэрвэмтгий болох, антибиотик эмчилгээ, архаг ужиг явцтай өвчин, халдварт өвчин, мэс заслын дараа тус тус дархлалын тогтолцооны идэвх буурсан үед эмчилгээний болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Хэрэглэх арга, тун
Бэлдмэлийг 20-30 дуслаар өдөрт 3 удаа ууна.
Гаж нөлөө
Тогтоогдоогүй.
Цээрлэлт
Бэлдмэлийн найрлага дахь бодисуудад хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг цээрлэнэ.
Анхааруулга!
Салимоны найрлагад этилийн спирт агуулагдах тул спиртэнд хэт мэдрэг хүмүүст болгоомжтой хэрэглэнэ.
Эмийн хэлбэр, савлалт
50мл-р флаконд савлан гаргана.

No comments:

Post a Comment