Tuesday, November 8, 2016

Никотиний тухай

                                                       
       


                                                
Никотиний тухай 

ДЭМБ-ын судалгааны дагуу явуулсан санал асуулгад оролцсон тамхичдын 60 орчим хувь нь энэ зуршлаа хаях талаар бодож  байсан хэмээн хариулжээ Гэсэн гурван тамхичны нэг нь л тамхинаас гарахаар оролдож байсан гэх тоо бий. Харин ийхнүү оролдогчдын дөнгөж 11 хувь нь л тавьсан зорилгодоо хүрсэн байна. Никотины талаарх сонирхолтой баримтыг уншигч танд хүргье.
Хор
Никотин бол цэврээрээ, ямар нэгэн бодистой урвалд ороогүй байхдаа хор гэдгийг хүн бүр мэднэ. Залуудаа эмийн санд ажиллаж байсан, хожмоо зохиолч болсон Агата Кристигийн бичсэнээр никотины өндөр тун мэдрэлийн системийг хордуулдаг. Тун хэдий өндөр байна, хүнийг үхэлд хүргэх хугацаа төдий чинээ богино. Гэвч бага тунгаар никотиныг хэрэглэбэл амь насанд шууд аюул учруулдаггүй, харин донтуулдаг. Тамхи татах үед хүний биед  бага тунгаар орж буй никотин уургийн молекултай “холбоо тогтоож” идэвхжүүлдэг, хэмжээнээсээ хамааран тамхичинд сэргэх, тайвшрах мэдрэмж төрүүлдэг.
Никотин дахь аминдэм
Хачирхалтай сонсогдох нь үнэн ч никотинд хүний биед хэрэгтэй бодис агуулагддаг. Эмчийн бичсэн жорын дунд никотины хүчил хэмээх нэр байгааг харвал та бүү гайхаарай. Никотин иссэнээр пиридинкарбоны хүчлийг үүсгэдэг бөгөөд энэ нь арьс ярших зэрэг эмгэгийн тархалтыг зогсоодог. Никотины хүчил нь мөн элэгний үйл ажиллагааг сайжруулах, цус эргэлтийг эрчимжүүлэхэд ч сайнаар нөлөөлнө.
Харин, тамхи татах үед никотиноос никотины хүчил үүсдэггүй. Учир нь хортой алкалоидыг хэрэгтэй хүчил болгох бодис хүний биед агуулагддаггүй.
Түүх
Химич В.доссельт, Л.Райман нар нар анх никотин хэмээх нэгдлийг илрүүлсэн тухай 1828 онд “Geigers Magazin der Pharmazie” сэтгүүлд мэдээлсэн аж. Азот агуулсан энэхүү органик нэгдлийг Францын дипломатч Жана Никогийн нэрээр “Nicotiana” хэмээн  нэрийдсэн байна. Дипломатч 1560 онд Францын Хатан хаан ЕкатеринаМедичид хөхүүл ханиадыг анагаах шидтэй хэмээн тамхины навчийг өгчээ. Тамхи татах зуршил ордонд дэлгэрч, моод болсон нь тэр. Сонирхуулахад, никотин нь улаан лоолийн навч, төмс, ногоон чинжүүд бага хэмжээгээр агуулагддаг. Харин никотины хамгийн өндөр агууламжтай ургамал бол тамхины навч.
Хүнийг “шатаагч”
Никотин нь уургийн молекултай урвалд орж, донтуулаад зогсдог бол бага хэрэг. Харин тамхины утаан дахь элдэв бодис нь хүний биед орсноор хорт хавдар, уушгины өвчлөлийг үүсгэнэ. Эрүүл мэндээ хамгаалахын тулд никотиныг авах ямар нэгэн өөр арга хэрэгтэй байгаа биз? Энэ зорилгоор л никотин агуулсан элдэв наалт, бохь, бэлдмэл, тариа үүссэн юм. Энэ бүхнийг хэрэглэснээр дасал болсон никотиноо  авахын зэрэгцээ утаагаар нь өөрийгөө хордуулахгүй байж чадна. Гэвч энэ бүхэн аюулгүй, хоргүй арга гэж эндүүрэх хэрэггүй. Уушги чинь гэмтэхгүй ч никотин таны эрүүл мэндэд заналхийлсээр байгааг мартаж болохгүй.
Варениклин буюу никотин “орлуулагч”
Никотинд донтохоос өөр аргаар ангижирч болно. Донтолтыг үүсгэж буй механизмыг судалснаар, тэр механизмыг нураах бэлдмэлийг зохион бүтээж болно. Никотинтай ижил үйлдчилгээтэй ургамлын гаралтай алкалоидын молекулын бүтцийг өөрчлөн гаргаж авсан бэлдмэлийг варениклин хэмээн нэрлэдэг. Варениклин нь никотиноос40–50 хувиар бага үйлчилгээтэй, энэ нь организм никотин нэхэх процессийг багасгана гэсэн үг. Ингэснээр тамхи татах сонирхол аажмаар буурна.  Гэвч уг бэлдмэлээс харшил авсан, сөрөг нөлөө үзүүлсэн гэх тохиолдлууд гарсаар буй.

No comments:

Post a Comment