Нэг сарын эмчилгээнд хэрэглэгдэх үнэ нь 400 долларын элэгний С вирусын эмийн тухай 24 баримтыг хүргэж байна. Элэгний В, С вирусын өвчлөлөөр дэлхийд нэгдүгээрт бичигддэг Монгол улсын хувьд тус эмийг оруулж ирэхээр Ерөнхий сайдаасаа эхлэн яаравчилж байна. Ингээд АНУ-аас оруулж ирэх Софосбувир, Харвони эмийн талаарх мэдээлэлтэй танилцана уу.
1. Софосбувир /Sovaldi/нь вируст гепатит С өвчний эмчилгээнд огцом эргэлт хийж чадах шинжлэх ухааны ололт юм гэж мэргэжилтнүүд үнэлж байна.
2. Сүүлийн жилүүдэд элэгний өвчлөлтэй тэмцэхээр дэлхийн эрдэмтэд олон эм туршсанаас хамгийн амжилттай болсон нь “Gilead Sciences” компанийн Софосбувир эм юм. АНУ-д энэ эмийг 3 - 5 жил туршиж, хэрэглэж байгаа аж. “Gilead Sciences” компани энэ эмийг дэлхийн 20 оронд 44 дахин хямд үнээр зарж байгаа бөгөөд үүнд Монгол улсыг багтаах хүсэлтийг гаргажээ.
3. ХАРВОНИ эм нь эмчийн хяналтад хепатит С вирүсийн генотип 1-ийн архаг халдвартай нь шинжилгээгээр нотлогдсон насанд хүрэгчдийн /18-аас дээш насны / эмчилгээнд дангаар нь хэрэглэх заалттай. Зөвхөн эмчлэгч эмчийн бичсэн жор дээрх зааврын дагуу ууж хэрэглэнэ.
4. Манай улс дээрх эмүүдийг нэн хөнгөлөлттэй буюу нэг сарын эмчилгээнд 400, гурван сарынхыг 1200 ам.доллараар оруулж ирэхээр гэрээлжээ. Эмүүдийг нэг удаагийн курс эмчилгээ нь 3 болон 6 сараар байх аж.
5. Харвони эмийг өвчлөлийн байдлаас шалтгаалан 1-3 сарын турш өдөрт нэг ширхэгийг ууж хэрэглэдэг. Интерферон, рибавирин зэрэг эм, тариатай хавсарч хэрэглэх шаардлагагүй, хепатит С вирусын эсрэг шууд үйлчилгээтэй эм юм
6. Софосбувир гэдэг нь гепатит С вирусийн N558 полимералыг саатуулагч бөгөөд вирусийн эсрэг шууд үйлчилдэг. Олон улсын стандартын дагуу шат дараалан хийгдсэн клиникийн судалгааны үр дүнд софосбувир нь гепатит С вирусын 1,2,3,4 дүгээр генотипийн эсрэг одоо байгаа эмчилгээнээс илүү сайн үр дүнтэй болох нь батлагдсан.
7. Харвони эмийн эмчилгээний үр дүн болон хэрэглэх заалтыг олон судалгааны үндсэн дээр гаргасан бөгөөд үндсэн судалгаа нь 3 шатлалт эмнэлзүйн судалгааны үр дүн 96-99% байсан.Энэхүү эмийг АНУ, Европын холбооны 30 улс, Канад, Щвейцарь, Шинэ Зеланд, Турк улсуудад эмчилгээнд хэрэглэж байна.
8. Өндөр хөгжилтэй орнуудын зах зээлийг дээрх софосбувирын үнэ өртөг нь өөр өөр байдаг ажээ. АНУ, Герман, Их Британи зэрэг өндөр хөгжилтэй орнуудад софосбувир нь маш өндөр үнэтэй байхын зэрэгцээ тухайн орны хүн амын дундаж орлого, эмчилгээний үнэ өртөг, хэрэгцээнд тохируулан харилцан адилгүй софосбувирын үнийн тогтоодог байна. Жишээлбэл уг эмийн 12 долоо хоног буюу курс эмчилгээний өртөг нь: АНУ –д 84,000 ам доллар, Германд 66,000 ам доллар, Их Британид 58,000 ам долларын үнэтэй худалдаалдаг байна. Харин АНУ-ын зах зээлд зарагдаж буй үнэ нь 84 мянган ам.доллар юм.
9. Дээрх компанийн төлөөлөл 2014 оны зургаадугаар сард Монгол улсад айлчилжээ. Айлчилалын үеэр Монгол улсын вируст гепатит тархалт, элэгний рибавирин эмчилгээний оронд өөрийн компанийн эмийг хэрэглэхийг зөвлөжээ.
10. Уг эмийг манай орны хүн амын тоо, эдийн засгийн нөхцөл байдлыг зэргийг харгалзан үзээд Монгол улсыг "Хүртээмж нэмэгдүүлэх хөтөлбөр" -төө хамруулах шийдвэр гаргасан.
11. Уг эмийг Эрүүл мэндийн яамны Хүний эмийн зөвлөлд бүртгүүлэхээр өнгөрсөн наймдугаар сард анх удаа хүсэлт гаргажээ.
12. "Хүртээмж нэмэгдүүлэх хөтөлбөр" нь хямдхан боловч үндсэн шаардлага нь Засгийн газар нэгдсэн байдлаар худалдан авалт хийгээд ард түмэндээ үнэгүй эмчилгээ хийлгэх явдал юм.
13. Мөн уг эмийг Эрүүл Элэг Үндэсний Хөтөлбөрийн хүрээнд гепатит В вирусийн эсрэг эмчилгээнд зориулсан “Gilead Sceinces” компанийнТенофовир эмийн манай зэх зээлд зарагдаж байгаа өртөгөөс даруй 30 дахин хямд үнээр нэвтрүүлэхээр ажиллаж буй нь энэ ажээ.
14. Харвони эмийг ямар нэгэн эмтэй хавсарч уух шаардлагагүй бол софосбувирийг зайлшгүй хоёр эмтэй хавсрах шаардлагатай юм. Аль нь ч байсан тус эмийг эмчийн жороор л олгох аж.
15. Манай оронд өнөөдрийн байдлаар нийт 29 үйлдвэрлэгчийн зургаан нэрийн элэгний эм бүртгэлтэй. Тухайлбал Ламивудин, Тенофовир, Телбивудин, Рибавирин, Интерферон, Пегинтерферон гэх мэт. Энэ эмний анагаах чадвар нь эдгээрээс даруй 70-90 дахин их.
16. Софосбувир нь элэгний В, С вирусын идэвхижлийг дарангуйлах чадвартай цоо шинэ бэлдмэл.
17. "Sofosbuvir" –г хэрэглэхэд гаж нөлөө бага. Толгой өвдөх, дотор муухай оргих зэрэг нөлөө ажиглагдана. Гэхдээ энэ нь эмчилгээний явцын дунд арилна гэж үзэж байгаа.
18. Манай орны талаарх хамгийн сүүлийн 2007 онд хийсэн судалгаагаар нийт хүн амын 15 хувь нь элэгний С вирустэй гэсэн дүн гарсан. Энэ нь долоон хүн тутмын нэг нь С вирустэй гэсэн үг. Монголд элэгний C вирустэй 200 гаруй мянган хүн байгаагаас 50 гаруй мянгад нь хугацаа алдалгүй жорын дагуу ууж хэрэглэх юм.
19. Дэлхийн улс орнуудаас Монгол, Египет С вирусийн халдвар өндөртэй оронд тооцогддог.Элэгний С вирус нь өвчлөлийн явц удаан. Цусаар дамжин халддаг.
20. Зөвхөн софосбувир эмийг хөнгөлттэй үнээр худалдан авахад Засгийн газраас жилд 34 тэрбум төгрөг зарцуулах шаардлагатайгаас гадна хавсран хэрэглэх зайлшгүй шаардлагатай хоёр эм бий.Мөн нэг иргэн зөвхөн шинжилгээний зардалд дор хаяж 6.6 сая төгрөг зарцуулах тооцоог ХӨСҮТ гаргасан байна.
21. ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандаж уг эмийг даатгалд хамруулах болон элэгний С вирусийн өвчлөлтэй хүмүүсийн тухай нарийн судалгааг танилцуулахаар төлөвлөжээ. “Харвони” эмийг улсын эмийн бүртгэлд бүртгээд байгаа юм.
22. Ирэх сарын 10-нд АНУ-ын “Гилеад Сайенсес” компанийн Ази, номхон далай хариуцсан захирал Монголд ирж ЭМСЯ-тай албан ёсны хэлэлцээр хийж, хамтран ажиллах гэрээ байгуулна. Түүний дараа худалдаалж эхэлнэ.
23. Харвони эмийн эмчилгээний үр дүн болон хэрэглэх заалтыг олон судалгааны үндсэн дээр гаргасан бөгөөд үндсэн судалгаа нь 3 шатлалт эмнэлзүйн судалгааны үр дүн 96-99% байсан. Энэхүү эмийг АНУ, Европын холбооны 30 улс, Канад, Щвейцарь, Шинэ Зеланд, Турк улсуудад эмчилгээнд хэрэглэж байна.
24. Элэгний С болон В вирусын эсрэг эмүүдийг эмчийн хяналтад эмнэлгийн нөхцөлд эмчлэх буюу эмчийн жороор олгоно.